Хайх

Женнифер Лоуренс ба Крис Пратт нар “Passengers” киноны трейлерт

Сансрын хөлөг дээр хоёулахнаа

Text: Buro.Mongolia


The Imitation Game киноны найруулагч Мортен Тильдумын бүтээсэн уран зөгнөлт шинэ кино

Киноны үйл явдал цоо шинэ гараг руу аялж яваа 5,000 зорчигчидтой сансрын хөлөг дээр өрнөнө. Хүн төрөлхтөн шинэ гараг дээр амьдрах ёстой болсон бөгөөд аяллын туршид зорчигчид хиймэл нойронд автсан байна. Гэвч ямар нэг алдаа гарсны улмаас хоёр хүн хүрэх ёстой газраа очихоос 90 жилийн өмнө сэрж, сансрын хөлөгт бүх насаа өнгөрөөх болдог. Тэгэхдээ энэ хоёр зорчигч сансарт өтлөхгүй ч байж магадгүй. Яагаад гэвэл сансрын хөлөгт ноцтой асуудал үүсч, үйл явдал цааш өрнөнө.  
"Passengers" кино нээлтээ арванхоёрдугаар сарын 21-нд хийхээр товложээ. 

цааш үзэх