Хайх

Адель шинэ цомгоо арваннэгдүгээр сард гаргана

Адель шинэ цомгоо арваннэгдүгээр сард гаргана

Эргэн тойронд шуугиж байна

Text: Б.Амина


Зураг:

Billboard-ын мэдээллэж буйгаар Адель болон түүний хамтрагчид дуучны гурав дах "25" нэртэй цомгийг гаргахаар бэлтгэж байна

Америкийн долоо хоног тутмын хэвлэл Британи дуучин эмэгтэйн шинэ цомгийн талаар зарим мэдээллийг авч чаджээ. Адель өнгөрсөн жил өгсөн мэдэгдэлдээ, шинэ цомог 2014 оны тавдугаар сард гарна гэсэн нь багагүй хугацаагаар хойшлогдсон билээ. 

Дуучны шинэ цомгийн ажилд хөгжимчин, "Грэмми" шагналт Danger Mouse хамтран, харин хитмейкер Макс Мартин нэг дууных нь продюсерээр ажиллажээ. Мөн Канад хөгжимчин Tobias Jesso Jr оролцож, Rumour Has It дууг бичихэд нь Райан Теддер туслажээ. Нэг сарын өмнө, Эд Ширан  радиод өгсөн ярилцлагадаа Аделийн цомог аль хэдийн зарим хүний гар дамжиж амжсан гээд "Би цомгийг сонсож үзээгүй байгаа ч, сонссон болгон үүнийг л жинхэнэ цомог гэнэ дээ! гэхийг сонссон. Мэдээж үнэн байх" гэж ярьжээ.

Дашрамд сануулахад, дуучны өмнөх цомог 30 сая хувиар борлогдож 2011-2012 оны хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгарч байлаа.

 

цааш үзэх