Хайх

Ариана Гранде, Жон Леженд нар "Beauty and the Beast" киноны дууг дуулжээ

Орчин үеийн хувилбарт оруулж

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"Beauty and the Beast" киноны дууг та өмнө яг ийм хувилбараар хэзээ ч сонсож байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Дуучин Жон Леженд ба Ариана Гранде нар энэхүү уянгын дуунд бага зэрэг R&B хэмнэл нэмж, илүү орчин үеийн хувилбарт оруулжээ.

Өмнө нь 1991 онд гарсан "Beauty and the Beast" анимэйшн хувилбарт яг энэ дууг дуучин Селин Дион ба Пибо Брайсон нар дуулж байсан юм. Мөн Селин Дион ирэх гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийх "Beauty and the Beast" киноны "How Does a Moment Last Forever" гэдэг цоо шинэ дууг дуулна.

Харин танд аль хувилбар нь илүү таалагдаж байна вэ?

цааш үзэх