Billboard Music Awards 2018: Ялагчид тодорлоо
Хөгжмийн ертөнцийн шилдгийн шилдгүүд
Өчигдөр Лас Вегас хотод Billboard Music Awards шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсан байна. Тухайн жилийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолоос энэ жил хамгийн их номинацид Кендрик Ламар, Бруно Марс ба Эд Ширан нар нэр дэвшжээ (тэд тус бүртээ 15 төрөлд нэр дэвшсэн байгаа). Мөн мэдээж хэрэг эдгээр уран бүтээлчид хамгийн их шагналыг хүртсэн байна.
Billboard Music Awards ёслол 2018 оны шилдэг уран бүтээлчээр Эд Шираныг нэрлэжээ. Тэрээр энэхүү шагналыг хүртэхийн тулд Тейлор Свифт (дуучин бүсгүй өмнө нь уг шагналыг хоёр ч удаа хүртэж байжээ), Дрейк, Кендрик Ламар, Бруно Марс нартай өрсөлдсөн байна. Харин дуучин Тейлор Свифт тус наадмаас шилдэг эмэгтэй уран бүтээлчээр шалгарсан юм. Рэппер Кендрик Ламар шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг рэп уран бүтээлчээр тодорсон бол түүний DAMN. цомог "шилдэг рэп цомог" төрөлд ялалт байгуулжээ.
Харин одоо Billboard Music Awards 2018 шагнал гардуулах ёслолын ялагчдын жагсаалтыг харцгаая.
Шилдэг уран бүтээлч
Эд Ширан
Шилдэг шинэ уран бүтээлч
Khalid
Шилдэг эмэгтэй уран бүтээлч
Тейлор Свифт
Шилдэг дуэт/хамтлаг
Imagine Dragons
Top Billboard 200 чартын шилдэг уран бүтээлч
Дрейк
Хамгийн олон удаа дууг нь сонссон уран бүтээлч
Кендрик Ламар
Шилдэг R&B уран бүтээлч
Бруно Марс
Шилдэг эмэгтэй R&B уран бүтээлч
SZA
Шилдэг рэп уран бүтээлч
Кендрик Ламар
Шилдэг эмэгтэй рэп уран бүтээлч
Cardi B
Шилдэг рэп цомог
DAMN. (Кендрик Ламар)
Хамгийн их борлогдсон цомог
Reputation (Тейлор Свифт)