Хайх

BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд

BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд

Text: Э.Цовоо


К-поп ертөнцөд охидын хамтлагийн дундах давагдашгүй хана гэгддэг BLACKPINK хамтлагийн YG энтертайнменттай хийсэн гэрээний хугацаа энэ наймдугаар сард дуусгавар болж байгаа юм. Тэд одоогоор аялан тоглолттой байгаа учир есдүгээр сард албан ёсоор гэрээ сунгах талаар мэдээлэл хийнэ гэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор YG энтертайнмент болон BLACKPINK нар дэлхий даяар халуухан сэдэв болоод байгаа юм.

BLACKPINK хамтлаг нь 2016 оны наймдугаар сарын 8-нд “BOOMBAYAH” дуугаараа дэбют хийж, хөгжмийн ертөнцөд хөл тавиад долоон жилийн нүүрийг үзэж байна. Өдгөө тэд YG энтертайнментын байнгын орлогын 85 гаруй хувийг дангаараа олдог бөгөөд хамтлагийн гишүүн Лиса гэрээгээ сунгахгүй гэсэн мэдээлэл гарахад энтертайнментынх нь хувьцааны үнэ шууд 6 хувиар буурч, маргааш нь хэлэлцлийн түвшинд явж байгаа гэж тайлбар хийсэн ч 3.5 хувиар унасаар байсан билээ. Энэ нь YG энтертайнмент тэднийг алдвал бараг л сүйрлийн ирмэг дээр ирнэ гэсэн үг юм.

Мөн гишүүд аялан тоглолтоосоо гадна бүгд тус, тусын соло карьертаа илүү анхаарч байна. Женни зургаадугаар сард цацагдсан HBO MAX-ын "The Idol" цувралд дуучин The Weeknd, жүжигчин Лили-Роуз Депп нартай хамтран тоглож жүжигчний дэбютээ хийсэн бол Жисү "Flower" хэмээх соло дуугаараа шүтэн бишрэгчдэдээ бэлэг барьсан. 

BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд (фото 1)

Сонирхолтой нь тэдний гэрээний асуудлаас гадна гишүүдийн үерхлийн мэдээлэл ар араасаа задарч эхлэв. Тухайлбал Женни болон BTS хамтлагийн Ви, Лиса болон дэлхийн хамгийн баян тэрбумтны нэг болох Бернар Арногийн хүү Фредерик Арно, Жисү болон жүжигчин Ан Бу Хён нар хосын харилцаатай хэмээн мэдээллүүд гарсан билээ. Гэвч YG энтертайнмент Жисү болон жүжигчин Ан Бу Хён нарын үерхлийг л хүлээн зөвшөөрөн “Тэд үерхээд удаагүй байгаа, нэг нэгнээ таньж мэдэх үе шат дээрээ явж байна” хэмээн баталсан юм.

BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд (фото 2)
BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд (фото 3)
BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд (фото 4)
BLACKPINK хамтлаг тарах уу? : Тэдний эргэн тойронд (фото 5)

Үүнээс харахад YG энтертайнментын цаашдын хувь заяа BLACKPINK-ийн шийдвэр дээр тогтож байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх