Хайх

Brit Awards 2017: Ялагчид тодорлоо

Brit Awards 2017: Ялагчид тодорлоо

37 дах удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг BRIT Awards шагнал гардуулах ёслол Лондон хотод зохион байгуулагдлаа

Өчигдөр 37 дах удаагийн BRIT Awards шагнал гардуулах ёслол болж, Их Британийн хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчид тодорлоо. Энэ үдэш Дэвид Боуи "Их Британийн шилдэг цомог", "Их Британийн шилдэг эрэгтэй уран бүтээлч" гэсэн хоёр шагналын "эзэн" болж, түүний шагналыг хүү нь гардан авсан юм. Энэ жилийн "Их Британийн шилдэг эмэгтэй уран бүтээлч" шагналыг Эмели Санде хүртэж, "Их Британийн шилдэг хамтлаг"-аар The 1975 тодорсон байна. Мөн 37 дах удаагийн Brit Awards дээр Rag'n'Bone Man шүүмжлэгчдийн онцолсон, нээлт болсон уран бүтээлч болсон юм.

Дрейк, Бейонсе болон A Tribe Called Quest хамтлаг BRIT Awards хөгжмийн наадмын шилдэг олон улсын уран бүтээлчдээр тодорчээ. Мэдээж дуучин Адель "Олон улсад гаргасан амжилт" шагналыг энэ жил дахин хүртлээ.

Ялагчид болон нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай.

цааш үзэх