Хайх

Бритни Спирсийн амьдралын тухай өгүүлэх “The Woman in Me” ном бестселлер боллоо

Бритни Спирсийн амьдралын тухай өгүүлэх “The Woman in Me” ном бестселлер боллоо

Text: Buro.Mongolia


Поп хөгжмийн гүнж гэгддэг дуучин Бритни Спирс аав Жейми Спирсийнхээ хараа хяналт, санхүүгийн барьцаан дор 13 жилийн турш амьдарсны эцэст саяхнаас эрх чөлөөтэй болсон. Тэгвэл дуучин бүсгүй өнгөрсөнд туулж өнгөрүүлсэн амьдрал, карьер, гэр бүл, хуучны дурлалуудынхаа тухай өгүүлэх “The Woman in Me” хэмээх дурсамж ном бичиж буйгаа зарласан билээ. Харин түүний ном албан ёсоор аравдугаар сарын 24-нд зарагдаж эхлэх ч урьдчилсан захиалгаар Amazon-ы бестселлер номын жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Сонирхуулахад тэрээр "Simon & Schuster" хэвлэлийн газартай 15 сая ам.долларын гэрээ хийсэн нь утга зохиолын бус номын зах зээл дээрх хамгийн өндөр дүнтэй гэрээнүүдийн нэг болж чадсан бөгөөд үүнээс өмнө Барак Обама 60 сая ам.долларын гэрээ хийж байсан түүхтэй.

Бритни Спирсийн амьдралын тухай өгүүлэх “The Woman in Me” ном бестселлер боллоо (фото 1)

Түүний номд багтсан сэтгэл өвтгөм түүхээс хуваалцвал, Бритни Спирс 1999 онд дуучин Жастин Тимберлейктэй үерхэж байх хугацаандаа бие давхар болж улмаар үр хөндүүлж байсан гэдгээ дурджээ. “Би Жастинтай хэзээ нэгэн цагт гэр бүл болж сайхан амьдарна гэж боддог байсан. Түүнд жирэмсэн болсон тухайгаа хэлтэл баяртай хүлээж аваагүй. Тэр 'Бид залуу байна, би аав болоход бэлэн биш байна' гэсэн. Би түүнд маш их хайртай байсан ч юмс миний санасан шиг байсангүй. Одоо бодоход энэ бүхэн миний амьдралын хамгийн зовлонтой мөчүүдийн нэг байжээ” гэсэн байв. Хэвлэл мэдээллийнхэн Жастин Тимберлейкээс энэ талаар тодруулах гэсэн боловч тэрээр тайлбар өгөхөөс татгалзсан юм. Мөн Бритни Спирс 2007 онд яагаад үсээ хуссан талаараа, аавынх нь түүнд өгсөн бие болон сэтгэлзүйн дарамт, гэр бүл нь түүний алдар нэр, хөрөнгөд шунан хэрхэн худал мэдээлэл тараасан зэрэг нүднээс далд байсан олон зүйлийг номдоо илчилж өгсөн байна.

Бритни Спирсийн амьдралын тухай өгүүлэх “The Woman in Me” ном бестселлер боллоо (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх