Хайх

Бюро 24/7 Playlist: Аравдугаар сард гарсан шинэхэн дуунууд

Шинэ уран бүтээлээр дүүрэн улирал

Бюро 24/7 Playlist: Аравдугаар сард гарсан шинэхэн дуунууд

Энэ аравдугаар сард дэлхийн хөгжмийн ертөнцөд маш олон шинэ цомгууд нээлтээ хийж, уран бүтээлийн хувьд ерөнхийдөө их үр өгөөжтэй улирал боллоо. Жишээ нь удаан хугацааны турш чимээгүй байсан дуучин P!nk өөрийн "Beautiful Trauma" нэртэй долоо дах шинэ цомгоо танилцуулж, хэд хэдэн синглээ цацсан байгаа. Тэр дунд рэпер Eminem-тэй хамтарсан "Revenge" нэртэй дуу болон цомгийн үндсэн сингл болох "Beautiful Trauma" гэх бүтээлүүд нь сонсогчдын зүгээс маш өндөр үнэлгээ аваад байгаа юм.

Мөн саяхан St. Vincent нэрээрээ алдартай, америкийн инди рок дуучин Эни Кларк хэд хоногийн өмнө "Masseduction" гэх шинэ цомгоо танилцуулж, тус цомогт багтсан "Los Ageless" синглээ олон нийтэд дэлгэсэн байгаа. Харин одоо энэ сард олон нийтийн хүртээл болсон шинэхэн синглүүдээр дууны жагсаалтаа шинэчлэцгээе.

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх