Хайх

Бюро 24/7 Playlist: DJ, продюсер Бодьхүүгийн санал болгож буй Шинэ жилийн хэмнэл

Бюро 24/7 Playlist: DJ, продюсер Бодьхүүгийн санал болгож буй Шинэ жилийн хэмнэл

Сонсголонтой

Text: Ж.Чинбат


Орчин үе, уламжлал хоёрыг хослуулсан сонсголонтой хэмнэл бүтээгч DJ, продюсер Бодьхүү Бюро 24/7-гийн уншигчдад зориулж Шинэ жилийн уур амьсгал төрүүлэх дууны жагсаалт санал болголоо

Арванхоёрдугаар сарын мартагдашгүй өдрүүдийг DJ Бодьхүүгийн санал болгож буй хөгжмийн жагсаалтаар улам сонирхолтой болгоорой. Тэрээр Бюро 24/7-гийн уншигчдад зориулж Шинэ жилийн хэмнэл төрүүлэх жазз, соул, фанк, диско, хип хоп урсгалын дуу хөгжим санал болгожээ.  

DJ, продюсер Бодьхүү 2016 онд өөрийн "Alone in the Woods", "Bodilhuu in UB" LP цомгууд дээрээ ажиллахын сацуу маш олон үдэшлэгийг дуу, хөгжмөөрөө хөгжөөсөн юм. Фанки, жазз болон хуучны хип хоп аялгуу бүхий хэв маягаар хэмнэл бүтээдэг тэрээр өмнө нь 2015 онд "Night Shine" LP цомог, 2014 онд Бразилын жазз, самба аялгуунуудаас бүрдсэн "Rio" болон фанки хип хоп аянуудтай "Funkaroma" Ep цомгууд гаргасан байдаг. 


цааш үзэх