Хайх

Бюро 24/7 Playlist: DJ TMk-ийн санал болгох электроник хэмнэл

Бюро 24/7 Playlist: DJ TMk-ийн санал болгох электроник хэмнэл

Монгол дахь андерграунд хөгжмийн гол төлөөлөгч

Text: Ц.Намуун


Танилц энэ бол TMk! 2006 оноос хойш андерграунд хөгжмийн салбарт хувь нэмрээ оруулж буй ТМк эргэлзээгүй Монголын нэр хүндтэй DJ нарын нэг билээ. 2010 онд Монголын электро хөгжмийн лэйбэл болох Мongolian Mix Project (MMP)-д нэгдэн нэр хүндтэй хөгжмийн фестивалиудад хөгжмөө толилуулж, өөрийн чадвараа зогсолтгүй хөгжүүлсээр ирсэн. Одоо харин тэрээр ZÜ клубийн үндсэн DJ-ээр ажиллахын зэрэгцээ Монголын электроник хөгжмийг шинэ түвшинд хүргэх "ISO ROOM" төсөл дээрээ ажиллаж байна.

Сүүлийн  жилүүдэд Playtime, INTRO зэрэг хөгжмийн фестивалиуд болон томоохон клубуудын ачаар андерграунд соёл, электроник хөгжим залуусын дунд хүчтэй дэлгэрч байгаад баярлаж буйгаа тэрээр илэрхийллээ.

Мөн ирээдүйд DJ-ээр ажиллах сонирхолтой залуустаа хандан сонирхож байгаа хөгжмөө сайн судалж, үүнийг хийснээр би юуг шинээр нээж, юуг түгээж болох вэ гэх зүйлсэд анхаарлаа хандуулан , хамгийн гол нь тууштай байхыг зөвлөсөн юм. 

Ингээд хамтдаа DJ ТМк-ийн санал болгосон  намрын бүрхэг өдрүүдэд хэмнэл нэмэх хөгжмийг сонсоцгооё!

цааш үзэх