Хайх

Бюро 24/7 Playlist: Селена Гомес, Coldplay, болон бусад уран бүтээлчдийн хамгийн сүүлд гаргасан дуунууд

Долоо ба наймдугаар сард

Бюро 24/7 Playlist: Селена Гомес, Coldplay, болон бусад уран бүтээлчдийн хамгийн сүүлд гаргасан дуунууд

Мэдээж хэрэг Луис Фонси, Daddy Yankee нарын "Despacito" сингл энэ зуны "сүлд" дуу байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Гэхдээ одоо плейлистээ шинэчлэх цаг нэгэнт иржээ. Тэр тусмаа бусад олон уран бүтээлчдийн цоо шинэ дуу, видео клипүүд энэ зуны турш цацагдаж, чартуудыг тэргүүлсээр байгаа энэ үед та ч гэсэн шинэ дуу хөгжмөөс бүү хоцроорой!

Шинэ Зиландын супер од Lorde, Их Британийн дуучин Charli XCX нарын шинэ дуу гарч мөн удаан хугацааны турш шүтэн бишрэгчдээ хүлээлгэсэн The Killers хамтлаг цоо шинэ сингл цацаж, хөгжмийн ертөнцөд эргэн ирж буйгаараа энэ зун онцлог болж байна. Ингээд поп, рок, хип хоп, электро поп зэрэг төрөл бүрийн жанрын хөгжмөөс бүрдсэн Бюро 24/7-гийн плейлисттэй хамт зуны сүүлчийн өдрүүдийг сайхан өнгөрүүлээрэй!

Г.Тэмүүлэн

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх