Хайх

Coldplay хамтлагийн шүтэн бишрэгчдэд: Крис Мартины плейлист

Крис Мартины дуртай зургаан дуу

Coldplay хамтлагийн шүтэн бишрэгчдэд: Крис Мартины плейлист

Их Британийн алдарт Coldplay хамтлагийн дуучин Крис Мартин өчигдөр тус хамтлагийн албан ёсны Instagram хуудсаар дамжуулан өөрийн дуртай дуунуудын жагсаалтыг нийтэллээ. Ер нь Крис Мартин үе, үе шүтэн бишрэгчдэдээ зориулан өөрийн дуртай дуунуудаасаа хуваалцдаг уламжлал тогтсон юм.

 

Энэ удаад түүний плейлист жазз, хип хоп, рэп, контемпорари, инди, рок гэх зэрэг төрөл бүрийн жанрын зургаан дуунаас бүрджээ. Мөн Крис Мартин Английн домогт The Who хамтлагийн "Won't Get Fooled Again" дууны 07 минут 44 секундэд сонсогдох тус хамтлагийн ахлагч Рожер Долтригийн хүчирхэг хоолойг онцолсон байна. Харин одоо Крис Мартины дуртай зургаан дуунаас бүрдсэн плейлистийг хамтдаа сонсоцгооё.

Бюро 24/7

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх