Хайх

Depeche Mode хамтлаг шинэ цомог гаргана

Depeche Mode хамтлаг шинэ цомог гаргана

Гуравдугаар сарын 17-нд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ хавар Их Британийн Depeche Mode хамтлаг "Spirit" нэртэй шинэ цомгоо танилцуулах гэж байна. Уг цомгийн анхны синглийг маргааш хүлээн авч сонсох боломжтой. Тэд энэ удаад хөгжмийн туршилт хийхийг хичээсэн гэж хамтлагийн дуучин Дэйв Гаан ярьжээ. Мөн Depeche Mode шүтэн бишрэгчиддээ шинэ цомгийнхоо хавтасны зургийг танилцуулсан байна. Зурагчин Антон Корбейны дизайн бүхий энэхүү цомгийн зурагт хар өнгийн тугнууд болон хөлнүүд дүрслэгджээ.

Depeche Mode хамтлаг шинэ цомгийнхоо хүрээнд Global Spirit Tour нэртэй аялан тоглолтыг зохион байгуулах юм. Тэд аялан тоглолтоосоо олсон орлогоос нэг сая долларыг Дэлхийн цэвэр усны нөөцийг хамгаалах зорилготой байгууллагуудад хандивлах болно.

Хамгийн сүүлд тус хамтлагийн "Delta Machine" гэдэг цомог 2013 онд гарч байсан билээ.

цааш үзэх