Хайх

Дэвид Боуигийн “No Plan” нэртэй шинэ клип гарчээ

Бас ижил нэртэй EP цомог

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэвид Боуигийн богино хэмжээний цомог ба шинэ клип 2017 оны нэгдүгээр сарын 8-нд буюу дуучны төрсөн өдрийг тохиолдуулан нээлтээ хийжээ. Хэрэв Дэвид Боуи амьд байсан бол энэ өдөр 70 нас хүрэх байсан юм.

"No Plan" гэх энэхүү EP цомогт "Killing a Little Time", "When I Met You", "Lazarus" , "No Plan" зэрэг нийт дөрвөн дуу багтжээ. Эдгээр дуунууд бүгд "Lazarus" мюзиклийн дуу болсон юм. "No Plan" нэртэй уг клипийг Том Хингстон найруулсан байна.

Дэвид Боуи яг нэг жилийн өмнөх энэ өдөр таалал төгссөн бөгөөд үүнээс хоёр хоногийн өмнө тэрээр "Blackstar" нэртэй цомгоо гаргасан байсан юм.

цааш үзэх