Хайх

Die Antwoord хамтлагийн шинэ дууг сонсоцгооё

Banana Brain

Text: Buro.Mongolia


Зураг:

Өмнөд Африкийн Die Antwoord хамтлаг шинэ синглээ танилцуулахын зэрэгцээ мөн шинэ цомгийнхоо товыг зарлалаа

Өнгөрсөн тавдугаар сард "Suck On This" нэртэй шинэ mixtape гаргаснаас хойш Die Antwoord хамтлагийн талаар бид бага зэрэг мартагнасан. Тэгвэл саяхан хамтлагийн гишүүн Нинжа "Mount Ninji and Da Nice Time" нэртэй дөрөв дэх бие даасан цомгийнхоо нээлтийн хугацааг зарласан байгаа. Тэдний энэхүү шинэ цомгийг бид есдүгээр сарын 16-нд хүлээн авах боломжтой. Тэр хооронд тус цомгийн анхны сингл болох "Banana Brain"-ыг хүлээн авч сонсоцгооё. Энэхүү дуунд бидний Die Antwoord хамтлагт дурладаг бүх зүйлс оржээ.

Хамтлагийн гишүүдийн хэлснээр бол энэхүү шинэ цомог нь "Харанхуй ба өрөвдөлтэй" дуунуудаас бүрдэж байгаа гэнэ. Шинэ цомогт орсон дуунууд заримдаа маш мэдрэмтгий, зөөлөн, романтик бөгөөд учир битүүлэг аялгуутай байх ба зарим талаар ялалтаар дүүрэн өнгө аястай байх бололтой.

цааш үзэх