Хайх

Дрейк “More Life” нэртэй шинэ цомог гаргалаа

Дрейк “More Life” нэртэй шинэ цомог гаргалаа

Хоёр долоо хоногийн өмнө зарласан

Text: Buro.Mongolia


Зураг:

Рэпер Дрейк өчигдөр "More Life" гэдэг шинэ цомгоо танилцуулсан байна. Дрейк шинэ цомогтoo Канье Уэст, Young Thug, Skepta зэрэг уран бүтээлчидтэй хамтарснаас гадна өмнө нь танилцуулсан "Fake Love", Женнифер Лопезын "If You Had My Love" дууны сэмплийг багтаажээ.

"Илүү их амьдрал. Гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү их цаг хугацааг өнгөрөө. Илүү их амьдрал. Биднийг үүрд мөнх амьдарч болно гэж ярьдаг. Би үүнийг үнэн байгаасай гэж шөнө залбирдаг. Гэхдээ та нарт цорын ганц амьдрал байгаа" гэж Tidal хөгжим түрээсийн үйлчилгээн дээрх цомгийн тайлбарт бичсэн байна.

Канадын рэпер Дрейкийн хувьд өнгөрсөн жил маш амжилттай байсан гэж хэлж болно. Тэрээр "Views" нэртэй дөрөв дэх студийн цомгоо танилцуулсан нь өндөр амжилтанд хүрч, цомогт багтсан "One Dance" сингл нь олон улсын чартуудад дээгүүр эрэмбэлэгдсэн юм. 

цааш үзэх