Хайх

Дуучин Lorde-ын загварлаг дүр төрхийг харуулсан шинэ клип цацагдлаа

“Perfect Places”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Дуучин Lorde өчигдөр "Melodrama" цомгийнхоо хоёр дах видео клипийг танилцууллаа. "Perfect Places" нэртэй энэхүү клипэнд дуучин бүсгүй далайн эрэг ба ой модонд дуулж бүжиглэж буйгаар гарна. Мөн Lorde клипний турш хэд, хэдэн гоёлын даашинз сольж өмсөн гайхалтай дүр төрхүүдийг бүрдүүлжээ.

"Perfect Places" клипний найруулга дээр өмнө нь The Weeknd-ийн "MANIA" богино хэмжээний киног бүтээж байсан Грант Сингер ажилласан байна. Эрч хүчтэй, электро поп стилийн энэхүү дууг зохиоход Нью-Йорк хотын халуун зуны үдэш нөлөөлсөн гэж Lorde Pitchfork вебсайтад дурджээ.

цааш үзэх