Хайх

Дуучин Usher-ийн уран бүтээлээс сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

Дуучин Usher-ийн уран бүтээлээс сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

Text: Buro.Mongolia


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн аваргын төлөөх финалын тулаан буюу Super Bowl 2024 тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ. Ширүүхэн өрсөлдөөнт тэмцээний дундуур үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг зүйлсийн нэг бол мэдээж халфтайм шоу. Энэ жилийн хувьд R&B домог болсон дуучин Usher монгол уран нугараачид болон бусад чадварлаг бүжигчдийн хамтаар "Caught Up" дуугаараа халфтайм тоглолтыг эхлүүлэн, 13 минутын турш өөрийн хит дуунуудаас бүрдсэн үзүүлбэрээрээ үзэгчдийг доргиож чадсан юм.

Тоглолтын дараа Usher “Бүх зүйл дөнгөж эхэлж байна” хэмээн хэлсэн ба түүнийг шинэ төсөл дээр ажиллаж байгаа гэдгийг гярхай шүтэн бишрэгчид нь гадарлаад амжсан. Тэгвэл Usher өөрийнхөө дуу хөгжмөөс сэдэвлэсэн телевизийн цуврал хийх гэж буйгаа мэдэгджээ. Тус цувралыг "The Act", "Suits", "The Umbrella Academy" зэрэг олон алдартай төслүүдийг бүтээхэд оролцож байсан Universal Content Productions (UCP) кино продакшн хариуцан ажиллах бөгөөд зураг авалт Жоржиа мужийн Атланта хотод хийгдэхээр болсон байна. Үйл явдлын хувьд амьдралд хөлөө олохоор хичээж буй залуус хайр дурлал, салалт, залуу нас, эрх чөлөө гэх мэт амьдралын эрээнтэй, бараантай олон зүйлсийг мэдрэх явцдаа дуу хөгжимтэй холбогдож, дотоод хүнээ ойлгож буй талаар өгүүлэх аж.

Дуучин Usher-ийн уран бүтээлээс сэдэвлэсэн цуврал хийгдэнэ (фото 1)
Usher-ийн 2024 оны Super Bowl Half Time үзүүлбэр

Usher энэ тухайд "Би Universal Content Productions-тай хамтран ажиллах гэж байгаадаа маш их баяртай байна. Миний дуу хөгжим олон жилийн турш та бүхний амьдралын нэгэн хэсэг болж байгаа шиг энэ цуврал ч гэсэн үзэгчдийн сэтгэлд хүрч, амжилттай болоосой гэж хүсэж байна" хэмээжээ.

Сонирхуулахад, дуучин Usher өнгөрсөн долоо хоногт "Coming Home" хэмээх шинэ цомгоо цацахын зэрэгцээ удаан хугацааны турш үерхсэн найз бүсгүй Женнифер Гойкочеатай гэрлэлтээ батлуулж, гэр бүл, дотнын найзуудынхаа хүрээнд цомхон хурим хийжээ.

Дуучин Usher-ийн уран бүтээлээс сэдэвлэсэн цуврал хийгдэнэ (фото 2)
Usher "Coming Home" цомог

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх