Хайх

Элтон Жон гурван дуундаа видео клип хийх уралдаан зарлалаа

Youtube дээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Та шинийг санаачлагч уран бүтээлч бөгөөд Элтон Жоны фэн бол түүний зарласан видео клип хийх уралдаанд оролцох боломж гарсан байна. Тус уралдааны ялагч нь дэлхийн алдартай видео студитэй хамтарч Элтон Жоны клипийг найруулах болно

Их Британийн алдарт дуучин Элтон Жон Youtube сайттай хамтран бүтээлч авьяасыг нээн илрүүлэх нэгэн уралдаан зарлажээ. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хандаж өөрийн "Bennie and the Jets," "Rocket Man" and "Tiny Dancer" гэх алдартай гурван дуундаа видео клип хийхийг санал болгосон байна. Эдгээр дуунууд нь бүгд видео клипний эрин үеэс өмнө нь бичигдэж олон нийтэд хүрсэн бүтээлүүд юм. Тиймээс Элтон Жон тус дууны зохиогчийн эрхийг хамтран эзэмшдэг, дуу зохиогч Берни Таупинтай хамтран ажилласан 50 жилийн ойдоо зориулж эдгээр бүтээлүүдээ клипжүүлэх гэж байгаа аж. 

Тэмцээнд оролцохыг хүссэн хүмүүс Элтон Жон, Берни Таупин нарын сонгосон энэхүү гурван дуунд өөр, өөр төрлийн видео хийж нэгдүгээр сарын 27-ны дотор илгээх хэрэгтэй. Тухайлбал "Rocket Man" дуунд анимэйшн видео клип, "Tiny dancer" дуунд бодит бичлэг болон адал явдалт зохиолтой клип, "Bennie and the Jets" дуунд бүжгийн зохиолтой клип хийж илгээх юм. 

Тэмцээнд ирүүлсэн бүх бүтээлээс Элтон Жон, Бенний Паупин нар гурван уран бүтээлч сонгон шалгаруулж, арван мянган доллараар урамшуулах болно. Мөн эдгээр гурван хүнтэй тэд 2017 оны зун гэхэд Бейонсегийн "Lemonade" киног хийсэн Pusle Films студитэй хамтарч эцсийн уран бүтээлийг гаргах юм байна. 

https://youtu.be/B31vWAMrooY

цааш үзэх