Хайх

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Бруно Марс ба Кендрик Ламар нар ихэнх шагналыг “түүлээ”

Text: Buro.Mongolia


Зураг:

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Нью-Йорк хотноо 60 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Америкийн дуу бичлэгийн академи 2016 оны аравдугаар сарын 1-ээс 2017 оны есдүгээр сарын 30-ны хооронд сонсогчдын хүртээл болсон уран бүтээлүүдээс шилдгүүдийг нь шалгаруулсан байгаа. Бидний өмнө нь мэдээллэж байсанчлан рэппер Jay-Z 2018 оны Грэмми шагнал гардуулах ёслолд хамгийн олон төрөлд (найман номинацид) нэр дэвшсэн хэдий ч Бруно Марс ба Кендрик Ламар нар хамгийн чухал номинациудад ялалт байгуулж арга хэмжээний гол баатруудаар тодроод байна.

Дуучин Бруно Марс "24K Magic" цомгоороо "Оны шилдэг бичлэг", "Оны шилдэг цомог" гэх хоёр гол шагналыг хүртжээ. Харин Кендрик Ламар "Оны шилдэг рэп цомог", "Оны шилдэг рэп дуу", "Оны шилдэг видео клип" болон бусад олон номинацид ялалт байгуулж чадлаа.

Мөн дуучин Эд Ширан 2018 оны Грэмми шагнал гардуулах ёслолын поп уран бүтээлийн төрлүүдэд шилдгээр тодорсон бол Childish Gambino "Оны шилдэг уламжлалт R&B гүйцэтгэл" төрөлд "Redbone" дуугаараа шагнал хүртсэн байгаа.

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Энэ жил Madison Square Garden цэнгэлдэх хүрээлэнгийн тайзан дээр домогт Элтон Жон, Майли Сайрус, Леди Гага, Кендрик Ламар, Logic, Бруно Марс болон бусад олон уран бүтээлчид гарч ирэн хүчирхэг уур амьсгалтай тоглолтоо үзүүлсэн юм. 

Харин одоо 60 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын гол төрлүүдэд ялалт байгуулсан уран бүтээлүүдийг харцгаая:

Оны шилдэг цомог

"24K Magic" (Бруно Марс)

Оны шилдэг дуу

"That's What I Like" (Бруно Марс)

Оны шилдэг R&B гүйцэтгэл

"That's What I Like" (Бруно Марс)

Оны шилдэг уламжлалт R&B гүйцэтгэл

"Redbone" (Childish Gambino)

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Оны шилдэг бичлэг

"24K Magic" (Бруно Марс)

Оны шилдэг рэп дуу

"HUMBLE" (Кендрик Ламар)

Оны шилдэг рэп цомог

"Damn" (Кендрик Ламар)

Оны шилдэг рэп гүйцэтгэл

"HUMBLE" (Кендрик Ламар)

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Оны шилдэг поп цомог

"÷ " (Эд Ширан)

Оны шилдэг поп соло гүйцэтгэл

"Shape of You" (Эд Ширан)

Оны шилдэг рок цомог

"A Deeper Understanging" (The War On Drugs)

Оны шилдэг рок дуу

"Run" (Foo Fighters)

Оны шилдэг шинэ уран бүтээлч

Алессия Кара

Грэмми 2018 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Оны шилдэг контемпорари цомог

"Starboy" (The Weeknd)

Оны шилдэг электро/ dance цомог

3-D The Catalogue (Kraftwerk)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх