Хайх

Jamiroquai долоон жилийн дараа шинэ цомог гаргалаа

"Automaton"

Text: Buro.Mongolia


Зураг:

Jamiroquai долоон жил завсарласны эцэст "Automaton" гэх нэртэй шинэ цомгоо танилцууллаа. Энэхүү цомогт нийт 12 дуу багтсан бөгөөд одоо Apple Music дээр тавигдсан байгаа. Харин түүний "Automaton" дууны видео клип өнгөрсөн нэгдүгээр сард Youtube дээр цацагдсан ба одоогоор үзэгчийн тоо 6,4 саяд хүрээд байна.

Их Британийн Jamiroquai хамтлаг нь жазз-фанк ба 1990-ээд оны эйсид-жазз төрлийн хамгийн том төлөөлөгч юм.

Тэдний 1996 оны есдүгээр сард гаргасан "Travelling Without Moving" цомог нь хамгийн их борлогдсон фанк стилийн цомог болж, Гиннессийн номонд орж байжээ. Мөн Jamiroquai "Virtual Insanity" дуугаараа Грэммигийн шагнал хүртэж байсан юм.

 

 

цааш үзэх