Хайх

Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй дуунууд

Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй дуунууд

Maroon 5, ZAYN, Gorillaz болон бусад уран бүтээлчид

Text: Buro.Mongolia


Энэ сарын эхээр цацагдсан Maroon 5 болон АНУ-ын рэппер Cardi B нарын хамтарсан "Girls Like You" дуу нь энэ зуны хит дуугаар үргэлжилсээр байна. Энэхүү дуу нь тус хамтлагийн зургаа дах "Red Pill Blue" (2017) нэртэй цомгийн ес дэх дуу юм.

Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй дуунууд (фото 1)

Дууны видео клипэнд бидний шүтээн болсон олон эмэгтэйчүүд оролцсон байна. Тодруулбал Сара Сильверман, Галь Гадот, Милли Бобби Браун, Эллен ДеЖенерес, Женнифер Лопез, Мэри Ж. Блайж, Рита Ора гэх мэт алдартнууд оролцож, зарим нь нийгмийн асуудлыг хѳндсѳн бичигтэй хувцас ѳмссѳн нь гайхалтай байлаа. Амани Аль-Хаттабе ѳѳрийн вебсайт болох MuslimGirl.com гэх бичигтэй малгай ѳмссѳн нь одоогийн нийгэм дэх Исламын шашны талаарх ойлголтыг нээлттэй ярилцахыг уриалсан байна. Мѳн бусад эмэгтэйчүүд "Ус бол амьдрал", "Үргэлж үнэнийг ярь" гэх зэрэг мессэжийг агуулсан хувцас ѳмсѳн гарчээ.

Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй дуунууд (фото 2)

Бюро 24/7 Playlist: Сүүлийн үед хит болж буй дуунууд (фото 3)

Харин одоо энэ сард олон нийтийн хүртээл болсон шинэхэн синглүүдээр дууны жагсаалтаа шинэчлэцгээе. Эдгээр дуунууд танд энэ зуныг дурсах онцгой дурсамж бэлэглэх нь гарцаагүй.

 

цааш үзэх