Хайх

Канье Уэстийн шинэ клип Balmain-ы сурталчилгаа болжээ

Wolves

Text: Buro.Mongolia


Зураг:

Ким Кардашьян, Кайли Женнер, Синди Кроуфорд, Жон Кортахарена ба Оливье Рустен нар Канье Уэстийн шинэ клипэнд тоглолоо

Balmain брэндийн бүтээлч захирал Оливье Рустен загвар болон урлаг соёлыг маш чадварлагаар нэгтгэж байна. Тэр францын загварын ордонд маш тансаг цуглуулгуудыг бүтээхийн зэрэгцээ H&M гэх мэт масс зах зээлийн брэндүүдтэй ч хамтарч чаддаг авьяаслаг дизайнер мөн. Түүний дотны найзуудын тоонд Синди Кроуфорд зэрэг топ загвар өмсөгчдөөс гадна, Кардашьяны гэр бүлийнхэн ч багтдаг. Тиймээс Канье Уэстийн шинэ клипийг Balmain-ы шинэ сурталчилгаа болгон ашигласанд гайхах хэрэггүй л болов уу. Хар цагаан өнгийн зураг авалттай энэхүү клипэнд Ким Кардашьян, Кайли Женнер, Алессандра Амбросио, Жон Кортахарена, Синди Кроуфорд, Вик Менс, S.I.A. болон Оливье Рустен өөрийн биеэр оролцжээ. Тэд бүгд хөлнөөсөө толгой хүртлээ Balmain өмссөн байлаа. Харин тус клипний найруулагчаар загварын ертөнцөд хамгийн өндөр үнэлэгддэг зурагчин Стивен Кляйн ажиллажээ.

цааш үзэх