Хайх

Канье Уэстын “Fade” дууны клип шуугиан тарьж байна

“Flashdance” кино шиг

Text: Buro.Mongolia


Зураг:

Өчигдөр MTV VMA шагнал гардуулах ёслол дээр Канье Уэст “Fade” нэртэй өөрийн шинэ клипээ танилцууллаа

Канье Уэст MTV Video Music Awards-ын тайзан дээр "The Life of Pablo" цомогт орсон "Fade" дууныхаа шинэ клипийг танилцуулж, дахин нэг удаа шуугиан тарьлаа. Учир нь жүжигчин Тейана Тейлорын тоглосон энэхүү видео клип нь түүхэн дэх хамгийн "sexy" клипүүдийн нэгээр нэрлэгдэж байгаа юм. Клипний үйл явдалд зөвхөн хөлөрсөн биетэй Тейана "gym"-д бүжиглэнэ. Энэхүү клип нь мөн 1983 онд гарч байсан "Flashdance" киног санагдуулам болжээ. Дашрамд дурдахад, Каньегийн энэхүү дуу болон "The Life of Pablo" цомог нь бүтнээрээ хөгжим түрээсийн Tidal тавцанд тавигдсан байгаа.

цааш үзэх