Хайх

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Хаус чиглэлийн уран бүтээлчид Anar & Mika D

Хөгжмийн ертөнцөд шинэ нэр: Хаус чиглэлийн уран бүтээлчид Anar & Mika D

Олон улсад аль хэдийнэ тэдний хөгжмийг сонсоод эхэлжээ

Text: Бюро 24/7

Шинэ соргог зүйлсийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог Бюро 24/7 энэ удаад Anar & Mika D нэрээр уран бүтээлээ туурвидаг М.Анар, Д.Мишээлт нарыг онцолж байна

M.Анар, Д.Мишээлт нар 2014 оноос хамтран электроник хөгжим, тэр дундаа хаус, прогрессив хаус чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба олон улсад аль хэдийнэ тэдний хийсэн хөгжмийг сонсоод эхэлжээ. Учир нь тэд саяхан Унгарын №1 электро хөгжмийн лэйбэл болох "Stellar Fountain"-тай хамтран EP цомгоо гаргаад байгаа юм. "Stellar Fountain" нь дэлхийн шилдэг 100 электро хөгжмийн лейбэлийн нэгээр нэрлэгддэг ба уг лэйбэлийн нэр дор Cid Inc, Deepfunk зэрэг алдартай DJ нар уран бүтээлээ гаргаж байсан билээ.

Түүнчлэн уран бүтээлч залуус Их Британийн "Superordinate Music", Бельги ба Францын "Vesta Records" лэйбэлүүдтэй хамтран бүтээлээ түгээж байгаа бөгөөд цаашид электро хөгжмөөр дамжуулан Монголын нэрийг олон улсад таниулах зорилготой гэдгээ онцолсон юм.

"Choices we make" дууны гурван хувилбараас бүрдэх уг EP цомгоос уянгалаг атлаа сэтгэл хөдөлгөсөн, эрч хүчтэй хэмнэл мэдрэгдэж, хорвоо ертөнцийг калейдоскоп дурангаар харж буй мэт сэтгэгдэл төрлөө. Ингээд уншигч та бүхнийг ч бас Anar, Mika D нарын бүтээсэн ид шидийн хэмнэлийг мэдрэхийг уриалж байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх