Хайх

Бюро 24/7 Playlist: Хамгийн “толгойноос гардаггүй” дуунуудын жагсаалт гарлаа

Бюро 24/7 Playlist: Хамгийн “толгойноос гардаггүй” дуунуудын жагсаалт гарлаа

Леди Гагагийн дуу тэргүүлж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Судлаачид хамгийн амархан цээжлэгддэг дуунуудын жагсаалтыг гаргажээ

Даремын Их сургуулийн доктор Келли Якубовскигоор ахлуулсан олон улсын судлаачдын баг яагаад тухайн нэг дуу хүмүүст амархан цээжлэгддэг вэ гэдгийг тогтоохоор маш том судалгаа явуулсан байна. Судалгааны үр дүн Psychology of Aesthetics, Creativity and the Arts сэтгүүлүүдэд нийтлэгджээ.

Энэ үзэгдлийг эрдэмтэд "Санамсаргүй хөгжмийн дүрслэл" буюу INMI гэж нэрлэсэн юм. Түүнчлэн тэд INMI хэмнэл, энгийн уянгалаг байдал болон дууны долгионы харьцаа гэсэн гурван хэмжүүрээс үүсдэг гэлээ.

Сэтгэл зүйчид 12-81 насны 3,000 сайн дурын хүмүүсийн дунд судалгаа явуулсан бөгөөд оролцогчид тэдний хамгийн их чихэнд хоногшсон дуунуудыг нэрлэсэн юм.

Ингээд судалгааны үр дүнд гарсан хамгийн хурдан цээжлэгддэг, толгойноос гардаггүй топ арван дууг танилцуулж байна.

1. Lady Gaga - Bad Romance

2. Kylie Minogue - Can't Get You Out Of My Head

3. Journey - Don't Stop Believing

4. Gotye - Somebody That I Used To Know

5. Maroon 5 - Moves Like Jagger

6. Katy Perry - California Gurls

7. Queen - Bohemian Rhapsody

8. Lady Gaga - Alejandro

9. Lady Gaga - Poker Face

10. Бейонсе - Single Ladies / Адель - Rolling in the Deep.

цааш үзэх