Хайх

Лана Дель Рей ба The Weeknd.-ийн хамтарсан Lust for Life дууны клип гарлаа

Шинэ цомгийн нэрээр нэрлэгдсэн

Text: Buro.Mongolia


Дуучин Лана Дель Рей студийн тав дах цомгоо энэ хавар гаргах гэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "Lust for Life" гэх энэхүү цомгийн нэрээр нэрлэгдсэн шинэ дууны клип цацагдсан байна. Лана Дель Рей энэхүү дууг Абель Тесфайе (The Weeknd.)-тэй хамтран дуулсан бөгөөд дууны клипэнд тэд хамтдаа Hollywood-ын толгод дээрх аварга бичгэн дээр сууцгааж, шөнийн Лос-Анжелес хотыг харцгаана.

Лана Дель Рей энэ дөрөвдүгээр сард Dazed and Confuzed сэтгүүлийн нүүр хуудсанд гарч, шинэ цомгийнхоо талаар Кортни Лавтай ярилцлага хийсэн юм. Тэрээр энэхүү ярилцлагад "Lust for Life" цомгийнхоо талаар болон Абель Тесфайетай хамтарсан тухайгаа ярьсан ба "Хэрвээ хөгжим чиний цусанд байгаа бол чи өөр юу ч хийхийг хүсэхгүй. Чи эцэст нь мөнгийг үнэхээр тоохгүй болно. Энэ бол мэдрэмжийн тухай зүйл" гэж хэлсэн байна. 

цааш үзэх