Хайх

Linkin Park хамтлагийн цоо шинэ видео клип гарлаа

Linkin Park хамтлагийн цоо шинэ видео клип гарлаа

“Heavy”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Алдарт Linkin Park хамтлаг удахгүй нээлтээ хийх “One More Light” цомогт багтсан “Heavy” синглийн видео клипийг танилцууллаа

Linkin Park хамтлаг 2017 оны тавдугаар сарын 19-нд "One More Light" нэртэй долоо дах студийн цомгоо танилцуулна. Тэд энэхүү цомгийн онцлох сингл болох дуучин Kiiara-тай хамтарсан "Heavy" дууны видео клипийг хэдэн цагийн өмнө цацсан байна.

"Heavy" сингл Linkin Park хамтлагийн өмнөх альтернатив рок уран бүтээлүүдээс огт өөр, илүү поп өнгө аястай болжээ. Тим Маттиагийн найруулсан энэхүү видео клип хүмүүсийн хувийн зөрчилдөөнийг харуулсан гүн гүнзгий асуудлыг хөндсөн байна.

Linkin Park хамтлаг хамгийн сүүлд 2014 онд "The Hunting Party" нэртэй цомог гаргасан юм.

цааш үзэх