Хайх

Мадонна бүх оддыг нэг клипэнд нэгтгэлээ

Мадонна бүх оддыг нэг клипэнд нэгтгэлээ

Тун сонирхолтой


Зураг: Buro 24/7 Russia

Мададоннагийн “Bitch I’m Madonna” шинэ дууных нь клипэнд Бейонсе, Ники Минаж, Майли Сайрус, Рита Ора болон Кэти Перри нар оролцжээ. Нээлтээс өмнөхөн интернетэд маш олон жижиг танилцуулгууд гарч эхэлсэн нь нэг ёсны мини-кино шиг байв.


Урьд өмнө нь дуучин оддын зочидтой сюрприз бэлдэж байсан бол одоо нэрсийг нь дэлгэж улам их шуугиан үүсгэжээ. Клипний зураг авалтанд долоон од оролцсон ба нэмж дурьдахад Канье Үэст болон Александр Ванг нар гарчээ.
Клипийг нийтэд дэлгэгдэхээс өмнө Twitter болон Instagram-аар маш олон хэмжээний богино тойм бичлэгүүд болон постерууд цацагджээ. Өмнө нь Мадонна хэлэхдээ өдөөгч сэдэвтэй энэхүү клип нь Жэй Зи-гийн Tidal түрээсийн үйлчилгээн дээр анх нээлтээ хийнэ гэж байсан бол харин тун удалгүй YouTube дээр гарсан байна.

 

цааш үзэх