Хайх

Magnolian хамтлагийн шинэ клип тун удахгүй цацагдана

Magnolian хамтлагийн шинэ клип тун удахгүй цацагдана

“The Beach Song”

Text: Г.Тэмүүлэн


Монголын хөгжмийн ертөнцөд цоо шинэ уур амьсгал авчирсан Magnolian хамтлагийн дуучин, ая зохиогч Б.Дөлгөөн "The Beach Song" нэртэй шинэ клипээ тун удахгүй олон нийтэд дэлгэх гэж байна. "Famous Men" EP цомогт багтсан "The Beach Song" дууны видео нь инди фолк урсгалаар уран бүтээлээ туурвидаг Magnolian хамтлагийн тав дах клип болж байгаа юм.

Зуны халуун өдөр далайн эрэг дээр зугаалж буй мэт уужим сэтгэгдэл төрүүлэх "The Beach Song" клипийг Ш.Ихбаяр найруулж, зураг авалтад загвар өмсөгч С.Өнөржаргал оролцжээ.

"The Beach Song" видео клипний бүрэн хувилбар хэдхэн хоногийн дараа цацагдах болно. Харин үүнээс өмнө тус клипний тизер болон зураг авалтын хэсгээс хамтдаа сонирхоцгооё.

цааш үзэх