Хайх

Монголчууд сүүлийн үед ямар дууг хамгийн ихээр сонссон бэ?

Монголчууд сүүлийн үед ямар дууг хамгийн ихээр сонссон бэ?

Youtube сувгаар

Text: Бюро 24/7

График дизайн, тоон үзүүлэлтээр мэргэшсэн The Pudding вебсайт дэлхийн 3,000 хотод оршин сууж буй хүмүүсийн дуртай дуунуудаас бүрдсэн газрын зургийг гаргажээ. Тодруулбал тэд дэлхий даяар 2017 оны арванхоёрдугаар сард Youtube сувгаар хамгийн их сонссон дуунуудыг цуглуулж, хөгжмийн интерактив газрын зураг бүтээсэн байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар манай улсын иргэдийн хамгийн дуртай уран бүтээлчээр дуучин Эд Ширан шалгараад байна. Бүр тодруулбал Монгол улсад Эд Шираны "Shape of You" дууг хамгийн их буюу нийт 656,102 удаа сонсчээ.

Сонирхуулахад "Shape of You" зөвхөн Монголд төдийгүй Судан, Непал улсад тэргүүлсэн байна. Мөн Эд Шираны "Perfect" нэртэй дуу Их Британи, Канад, Австрали, Дани, Швед зэрэг орнуудын хамгийн дуртай дуугаар тодорсон гэдгийг The Pudding мэдээллэжээ.

Харин АНУ-ын Өмнөд ба Баруун дунд хэсэгт рэппер Lil Pump-ын "Gucci Gang" дууг хамгийн ихээр сонссон бол Баруун эрэг орчимд дуучин Камила Кабеллогийн "Havana" дуу тэргүүлсэн байна. Тэгвэл Өмнөд-Солонгос улсад Red Velvet-ийн "Peek-A-Boo" гэх синглийг хамгийн ихээр сонсчээ.

Та энэхүү газрын зургийг бүтнээр нь эндээс хараарай.

Монголчууд сүүлийн үед ямар дууг хамгийн ихээр сонссон бэ? (фото 1)

цааш үзэх