Хайх

Моцартын цомог борлуулалтаараа Бейонсе ба Дрейкийн цомгийг гүйцжээ

Моцартын цомог борлуулалтаараа Бейонсе ба Дрейкийн цомгийг гүйцжээ

Вольфганг Амадей 2016 онд тэргүүлж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Стэнли Кубрикийн "A Clockwork Orange" кино 1970-аад онд Людвиг ван Бетховены есдүгээр симфонийг гэнэт маш түгээмэл хөгжим болгож хувиргасан билээ. Энэ 2016 онд тэгвэл Вольфганг Амадей Моцарт ч мөн адил мандаж эхэллээ. Billboard сэтгүүлийн мэдээллэснээр бол алдарт хөгжмийн зохиолчийн цомгууд энэ онд хамгийн их борлуулалттай байжээ. 

Тэгэхдээ Моцартын цомог ийнхүү эрэлттэй болсон нь саяхан гарсан "Mozart in the Jungle" кинотой ямар ч холбоогүй гэнэ. Харин Моцарт өөд болсны 225 жилийн ойг тохиолдуулж түүний бүтээлүүдийг 200 пянзанд багтаасан цомгийн цуглуулга гарсан нь үүнд нөлөөлжээ. Эдгээр цуглуулгыг бүхэлд нь нэг цомог биш харин тусдаа 200 цомог гэж тооцоолж борлуулсан байна. Тиймээс л алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлүүд Бейонсегийн "Lemonade" ба Дрейкийн "Views" цомгуудыг борлуулалтаараа гүйцжээ.

Сонирхуулахад, энэхүү 340 долларын үнэтэй Моцартын цомгийн цуглуулгыг нийт 6,000 хүн худалдан авсан байна.

цааш үзэх