Хайх

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо

Ялагчдын бүрэн жагсаалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн цагийн өмнө Нью-Йорк хотын Madison Square Garden цэнгэлдэх хүрээлэнд 33 дах MTV Video Music Awards амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ жилийн шагнал гардуулах ёслол дээр Бейонсе нийт найман шагнал хүртэж шуугиан тариад байна

MTV Video Music Awards 2016 наадмын гол ялагчаар дуучин Бейонсе тодорлоо. Тэрээр нийт 11 номинацид нэр дэвшсэнээс "Оны шилдэг видео клип", "Шилдэг поп видео клип", "Шилдэг кино зураглал" зэрэг нийт найман шагнал авчээ. Бейонсе ийнхүү нийт 24 шагналын эзэн болсноор VMA-ын түүхэнд хамгийн их шагнал хүртсэн уран бүтээлч болж байна. Тэгвэл "Шилдэг хип хоп видео клип" төрөлд Дрейк өөрийн "Hotline Bling" дуугаараа шагнал хүртсэн бол "Шилдэг рок видео клип"-ээр Twenty One Pilots хамтлагийн "Heathens" клип шалгарчээ. Мөн MTV-гийн соёлд асар их хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд өгдөг "Michael Jackson Video Vanguard Award" тусгай шагналыг дуучин Рианна авсан. Тэрээр тайзан дээр нийт дөрвөн удаа гарч өөрийн хуучин ба шинэ хит дуунуудаа дуулсан юм.

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 1)

MTV VMA 2016 наадмын тайзан дээр дуучин Бритни Спирс есөн жилийн дараа дахин дуулсан нь энэ жилийн шагнал гардуулах ёслолыг маш онцгой болголоо. Харин Канье Уэст "Fade" нэртэй өөрийн шинэ дууныхаа клипийг танилцуулж бас Чикаго дахь буудалцааны талаар үг хэлсэн юм. Энэ үдшийн гол баатар болох Бейонсе ч энэ тал дээр зүгээр өнгөрсөнгүй. Тэрээр өөрийн охин Блю Айви ба "Black Lives Matter" хөдөлгөөний хохирогчдын ээж нарыг дагуулан VMA 2016 наадмын улаан хивсэн дээр алхсан юм.

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 2)

MTV VMA 2016, ялагчдын бүрэн жагсаалт:

"Оны шилдэг видео клип"
Бейонсе- "Formation"

"Шилдэг эмэгтэй видео клип"
Бейонсе- "Hold Up"

"Шилдэг эрэгтэй видео клип"
Келвин Харрис & Рианна- "This Is What You Came For"

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 3)

"Шилдэг хамтын ажиллагаа"
Fifth Harmony & Ty Dolla $ign - "Work From Home"

"Шилдэг хип хоп видео клип"
Дрейк- "Hotline Bling"

"Шилдэг поп видео клип"
Бейонсе- "Formation"

"Шилдэг рок видео клип"
Twenty One Pilots- "Heathens"

"Шилдэг электрон видео клип"
Келвин Харрис & Disciples- "How Deep Is Your Love"

"Шилдэг урт видео клип"
Бейонсе- "Lemonade"

"Шилдэг шинэ уран бүтээлч"
DNCE

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 4)

"Зуны шилдэг дуу"
Fifth Harmony featuring Fetty Wap - "All In My Head (Flex)"

Мэргэжлийн төрөлд:

"Шилдэг урлагийн найруулга"
Дэвид Боуи- "Blackstar"

"Шилдэг бүжиг дэглэлт"
Бейонсе- "Formation"

"Шилдэг найруулга"
Бейонсе- "Formation"

"Шилдэг кино зураглал"
Бейонсе- "Formation"

"Шилдэг эвлүүлэг"
Бейонсе- "Formation"

"Шилдэг дүрсний эффект"
Coldplay- "Up&Up"

Шагнал гардуулах ёслолын бусад нэр дэвшигчдийг эндээс хараарай

MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 5)MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 6)MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 7)MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 8)MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 9)MTV Video Music Awards 2016: Бейонсе найман шагналын эзэн боллоо (фото 10)

цааш үзэх