Хайх

МУ-н Морин Хуурын Чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

Урилгаар МУУГЗ Б.Батчулуун

Text: Бюро 24/7

On'n Off Production House-д зохиогдох V.I.P тоглолтуудын салхийг хагалж, үзэсгэлэнт эмэгтэйчүүддээ зориулан, тэднийгээ баярлуулах гэсэн эрчүүдийн хүсэлтээр гуравдугаар сарын 8-нд МУ-н Морин Хуурын Чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэх гэж байна. Энэхүү толголтонд урилгаар МУУГЗ Б.Батчулуун оролцоно.

Хөгжмийн дуугаралт болоод техник, төхөөрөмжийн дээд зэрэглэлийн чанарыг харуулах энэ танхимд дэлхийн олон улс орнуудын өндөр зэрэглэлийн тайзан дээр тоглож байсан Морин Хуурын Чуулга хөгжмийнхөө нугалаа, нот болгоныг сонсгож, зүрхний утсыг хөндөж, сэтгэлийн хөгийг тэгшлэх нь гарцаагүй юм.

Уг тоглолтын найруулагчаар The Voice of Mongolia шоу нэвтрүүлгийн дасгалжуулагч шүүгч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байна.

МУ-н Морин Хуурын Чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэнэ (фото 1)

"Тайзнаас урсан гарах энерги үзэгчдийн зүрхийг эзэмдэж, сэтгэл хөдлөл нь алга ташилтаар илрэн нижгэнэх үед, 'Браво, браво!' гэж орилохыг сонсоод ямар ч уран бүтээлч юутай ч зүйрлэшгүй их баяр баяслыг авдаг. Дараагийн хөгжим дуу эгшиглэхдээ сайхнаас өөр ямар ч авиад зай үлдээлгүйгээр тархдаг. Энэ утгаараа уран бүтээлч, үзэгчдийн хоорондын холбоо маш нарийн бөгөөд гагцхүү амьд хөгжим тэр том энергийн бүрхүүлийг солонгоруулан, үзэгчийн ч, тоглогчийн ч зүрхний цохилтыг хурдасгадаг юм. Би ийм холбоо увдистай уран бүтээлчдэд, боловсролтой мэдрэмжтэй үзэгчдэд чинхүү сэтгэлээсээ хайртай. Үүн дээр урлаг оршин тогтдог гэж боддог" гэж С.Ононбат ярилаа.

Түүний хэлсэнчлэн энэ хөгжимлөг, нандин холбоог зузаатган цэнгүүлэх үдэш та хайртай бүсгүйтэйгээ, найз нөхөдтэйгөө амтат дарс шимэн, таван төрлийн зууш зооглонгоо тоглолтын дараах after party-д бүжиглэн цэнгэх боломжтой байх нь. V.I.P концертын дараа та тэр танхимдаа амьд хөгжмийн хамтлагтай, чадварлаг DJ-тэй бүжиглэж, цагийг мартагдашгүй өнгөрүүлээрэй.

On'n Off Production House
91995590

цааш үзэх