Хайх

N.E.R.D хамтлаг Рианнатай хамтран хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

N.E.R.D хамтлаг Рианнатай хамтран хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ

“Lemon”

Text: Buro.Mongolia


Америкийн N.E.R.D фанк рок хамтлаг сүүлийн хэдэн жил уран бүтээл хийлгүй завсарлага авсан. Тэд хамгийн сүүлд, гурван жилийн өмнө "The Spongebob Movie: Sponge Out of Water" нэртэй анимэйшн кинонд зориулан хэд, хэдэн дуу гаргаж, үүнээс хойш чимээгүй байсан билээ (Фаррелл Уильямс соло карьертаа анхаарах болсон). Тэгвэл саяхан N.E.R.D дуучин Рианнатай хамтран "Lemon" нэртэй цоо шинэ дуу гарган хөгжмийн ертөнцөд эргэн ирлээ. Энэхүү сингл нь ерөнхийдөө хип хоп хэмнэлтэй болсон бөгөөд Рианна рэп үглэсэн нь дуучны шүтэн бишрэгчдэд маш гэнэтийн бэлэг болсон юм. 

Фаррелл Уильямс өнгөрсөн есдүгээр сард N.E.R.D хамтлаг эргэн нэгдэж шинэ цомог гаргахаар ажиллаж буйг мэдэгдэж байсан юм. Гэхдээ одоогийн байдлаар тэдний шинэ цомог хэзээ гарах нь тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх