Хайх

NASA Хэллоуинд зориулсан плейлист гаргалаа

Сансар огторгуйн жихүүдэс хүргэм дуу чимээнүүд

NASA Хэллоуинд зориулсан плейлист гаргалаа

NASA сансар судлалын агентлаг Хэллоуины баярыг тохиолдуулан сансрын дуу чимээнээс бүрдсэн тусгай плейлист бэлдсэн байна. Нийт 22 дуунаас бүрдсэн энэхүү плейлистээ тэд SoundCloud дээр байршуулжээ.

NASA-гийн Хэллоуины плейлистэд сансрын тусгай ажиллагааны үеэр бичиж авсан аудио бичлэгүүд багтсан байна. Жишээ нь Санчир, Бархасбадь гарагийн, сүүлт одны болон бусад сансрын дуу чимээг эндээс сонсож болно.

"Хэллоуиныг тохиолдуулан бид гараг ертөнцийн үл мэдэгдэх дуу авиа, гелий хийн исгэрч буй чимээг цуглуулсан байгаа. Эдгээр дуу чимээ нь таны биеийг зарс хийлгэнэ гэдэгт бид итгэлтэй байна" гэж NASA бичжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх