Хайх

Ник Кейв цоо шинэ клипээ танилцууллаа

"Magneto"

Text: Buro.Mongolia


Зураг:

Ник Кейвийн "Skeleton Tree" цомогт багтсан "Magneto" гэдэг дуу цоо шинэ клиптэй боллоо

Өнгөрсөн есдүгээр сард дуучин Ник Кейвийн 16 дах бие даасан шинэ цомог гарсан билээ. Тэрбээр "Skeleton Tree" гэх энэхүү цомгийг Nick Cave and the Bad Seeds хамтлагаараа бичүүлсэн юм. Уран бүтээлчид энэхүү цомог дээр нийт хоёр жил ажилласан байна. Бид түүний "Skeleten Tree" цомгийг энэ намрын хамгийн чухал цомгуудын жагсаалтанд оруулж байсан гэдгийг та санаж байгаа байх.

Уржигдар орой цацагдсан энэхүү шинэ клипэнд найруулагч Эндрю Доминикийн "One More Time With Feeling" баримтат киноны хэсгээс үзүүлнэ. Тус баримтат кинонд Ник Кейв болон түүний хамтлагийн тухай өгүүлдэг бөгөөд "Skeleton Tree" цомог гарахын өмнөхөн нээлтээ хийж байсан юм.

цааш үзэх