Хайх

Pearl Jam, Тупак Шакур, Жоан Баэз нар “Рок-н-роллын алдрын танхим”-д багтлаа

Pearl Jam, Тупак Шакур, Жоан Баэз нар “Рок-н-роллын алдрын танхим”-д багтлаа

Бас Journey, Electric Light Orchestra, Yes

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жил Pearl Jam, Journey зэрэг америкийн рок хамтлагууд, Их Британийн Electric Light Orchestra, Yes хамтлаг мөн фолк дуучин Жоан Баэз ба домогт рэпер Тупак Шакур нар "Рок-н-роллын алдрын танхим"-д орлоо. Энэхүү ёслолын арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт Нью-Йорк хотын "Barcleys Center" спорт цогцолборт зохиогдсон байна.

Үүнээс гадна, уг арга хэмжээний үеэр өнгөрсөн гуравдугаар сард таалал төгссөн рок-н-роллын анхдагч уран бүтээлчдийн нэг Чак Берригийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм. Чак Берри анх 1986 онд "Рок-н-роллын алдрын танхим"-д багтаж байжээ. Өмнө нь хөгжмийн ертөнцийн энэхүү нэр хүндтэй музейд The Beatles, The Rolling Stones, Элвис Пресли, Боб Дилан, Арета Франклин зэрэг домогт уран бүтээлчдийг оруулж, алдрыг нь мөнхжүүлсэн юм. Сонирхуулахад "Рок-н-роллын алдрын танхим"-д багтахын тулд тухайн уран бүтээлч анхны цомгоо гаргаад 25 жил болсон байх шаардлагатай байдаг.

Энэ удаад зөвхөн нөлөө бүхий мэргэжилтнүүд төдийгүй хөгжим сонирхогчид "Рок-н-роллын алдрын танхим"-д орох уран бүтээлчдийг сонгожээ. Хүмүүс хоёр сарын хугацаанд музейн албан ёсны вебсайт дээр өөрийн дуртай уран бүтээлчийнхээ төлөө саналаа өгсөн байна.

цааш үзэх