Хайх

Селена Гомес “Bad Liar” клипэнд дөрвөн өөр хүний дүрд хувирлаа

Аав, ээж, багш ба ахлах сургуулийн сурагч

Дуучин Селена Гомес нэлээд хэд хоногийн өмнөөс эхлэн өөрийн "Bad Liar" нэртэй шинэ клипний хэсгээс цухуйлган, шүтэн бишрэгчдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан юм. Тэгвэл одоо түүний энэхүү шинэ клип бүрэн хэмжээгээрээ олонд цацагдлаа.

Жесси Перетцийн найруулсан "Bad Liar" клипэнд Селена дөрвөн өөр хүний дүр бүтээжээ. Үйл явдал 1970-аад онд өрнөдөг бөгөөд нэгэн ахлах сургуулийн сурагч охин өөрийнхөө аавыг багштай нь сээтэгнэж байгааг олж хардаг. Харин Селена Гомес аав, ээж, багш болон ахлах сургуулийн сурагч охин гээд нийт дөрвөн дүрд ганцаараа тоглосон байна.

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх