Хайх

Селена Гомес “Fetish” нэртэй шинэ клипэндээ саван ба шил идэж байна

Gucci Mane-тай хамтарсан бүтээл

 

Дуучин Селена Гомес "Fetish" нэртэй дууныхаа клипийг танилцууллаа. Тэрээр сүүлийн хэд хоногийн турш албан ёсны Instagram хуудаснаа уг клипний тизерийг цацаж, үзэгчид дунд хүлээлт үүсгээд байсан юм. Рэпер Gucci Mane-тай хамтарсан энэхүү дууны клипийг Канадын гэрэл зурагчин, найруулагч Петра Коллинз найруулжээ.

"Fetish" клипний үйл явдалд шаргал даашинз өмссөн Селена Гомес шил, саван, уруулын будаг зэрэг төрөл бүрийн хачирхалтай зүйлс идэж, аварга том хөлдөөгчид алхаж буйгаар гардаг. Энэхүү бүтээл эхэндээ хачирхалтай мэдрэмж төрүүлж болох ч, Селена Гомесын шүтэн бишрэгчид дуучин бүсгүйг "Fetish" клипээр дамжуулан сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн гэж үзэж байна. Эргэн сануулахад өнгөрсөн 2016 онд Селена Гомес өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлаас болж уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм.

Г.Тэмүүлэн

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх