Хайх

Серена Уильямс Бейонсегийн шинэ клипэнд

Серена Уильямс Бейонсегийн шинэ клипэнд

Sorry

Text: Buro.Mongolia


Зураг:

Бейонсегийн шинэ цомог болох Lemonade-ийн талаарх шуугиан намжиж амжаагүй байхад тэрээр дахин цоо шинэ клипээ танилцууллаа

Дуучин Бейонсе эргэн тойрноо яг л өөр шиг ээ хүчирхэг эмэгтэйчүүдээр хүрээлүүлэх дуртай бололтой. Энэ удаад түүний шинэ клипэнд теннисчин Серена Уильямс тогложээ. Серена Уильямс өнгөрсөн жил Pirelli-гийн хуанлид зургаа авахуулж байсан удаатай. Харин энэхүү клипэнд Бейонсе ба Серена нар нүүрээ будсан хэсэг охидтой хамт автобусанд сууж, ачааны машины өмнө бүжиглэж байна.

"Sorry" дуу нь Бейонсегийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан "Lemonade" цомгийн хоёр дах клип болж байна. Өмнө нь тэрээр Formation нэртэй клипээ танилцуулсан бөгөөд тус клипэнд хүйсийн ба нийгмийн тэнцвэргүй байдал зэрэг түүний хувьд чухал сэдвүүдийг хөндсөн байсан юм. Бейонсе өөрийн зургаа дах цомгоороо асар их шуугиан тариад зогсохгүй, HBO суваг дээр "Lemonade" цомгоо цаг хагасын урттай видео болгон гаргаж, хөгжмийн салбарт шинэ формат бий болгосон байгаа. Харин одоо түүний хар цагаан өнгийн зураг авалттай "Sorry" клипийг үзэцгээе.

цааш үзэх