Хайх

Spice Girls Виктория Бекхэмгүйгээр эргэн нэгдэнэ

Spice Girls Виктория Бекхэмгүйгээр эргэн нэгдэнэ

Posh Spice завгүй байгаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Spice Girls хамтлаг 20 жилийн ойн баяртаа зориулан 2008 оны аялан тоглолтынхоо амжилтыг давтахаар шийдлээ. Зөвхөн энэ удаад бүрэн бус бүрэлдэхүүнтэй байх нь

Виктория Бекхэм эргэн нэгдэхээс эрс татгалзжээ. Posh Spice нэрээрээ алдартай хамтлагийн гишүүн нь өөрийн хувцасны брэнд дээр ажиллаад тун завгүй байгаа бололтой. Тэрбээр 2008 онд болж өнгөрсөн The Return of the Spice Girls хэмээх аялан тоглолт нь хамтлагтайгаа эргэн нэгдсэн сүүлчийн удаа байх болно гэж зарлаж байсан. Тэгсэн хэдий ч 2012 онд Лондонд болсон Олимпийн наадмын хаалтын үйл ажиллагаан дээр хамтлагтайгаа дахин нэг удаа тайз дээр гарсан билээ. Харин энэ удаад Виктория хэлсэн үгэндээ үнэнч байгаа тул Жери Холлиуэлл, Эмме Бантон, Мелани Чисхолм ба Мелани Браун нар түүнгүйгээр ойн баяраа тэмдэглэх нь ээ.

Great to see these shy and retiring ladies. Never a dull moment.

A photo posted by David Beckham (@davidbeckham) on

цааш үзэх