Хайх

Super Movie: Цахим ертөнцөд Лана Дель Рейн шинэ дуу алдагдлаа

Дахиад л

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэхүү сингл нь өмнө нь 2012 онд мөн л алдагдаад байсан “On Our Way” дууны шинэчилсэн хувилбар байх магадлалтай. Хэрэв тийм бол Лана Дель Рей шинэ дуугаа дахин алдаж байна

Лана Дель Рейн шинэ дуунуудыг үл мэдэгдэх этгээдүүд байнга олон нийтэд задруулдаг. Тэдний ачаар бид "Queen of Disaster", "Serial Killer" зэрэг дуунуудыг нээлтийн хугацаанаас нь өмнө сонсож байсан. Үүнээс гадна, "On Our Way" дууг ч гэсэн тэд цацсан. Тэгвэл "Super Movie" гэх энэхүү шинэ дууг мөн цацаад байгаа ба дуучны шүтэн бишрэгчдийн үзэж буйгаар бол тус сингл нь "On Our Way" дууны шинэчилсэн хувилбар байх магадлалтай юм байна.

Одоогоор Лана Дель Рей өөрийн тав дахь бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд өнгөрсөн жил "Honeymoon" нэртэй цомгоо танилцуулсан бөгөөд үүнээс хойш аялан тоглолт хийж, дуу бичлэгийн студид байгаа зургаа нийтэлсээр байгаа. "Super Movie" нэртэй энэхүү шинэ дуу нь түүний өмнөх уран бүтээлүүдийн адилаар уянгалаг, зөөлөн хэмнэлтэй болсон ба түүний шинэ цомогт орох магадлалтай. Түүний өнгөрсөн жил NME сэтгүүлд өгсөн ярилцагад тэр шинэ цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дурдаж байсан. Тиймээс Лана Дель Рейн шинэ цомгийг бид тун удахгүй хүлээн авах бололтой.

цааш үзэх