Хайх

Victoria's Secret-ийн моделиуд Жастин Биберийн шинэ клипэнд тоглолоо

"2U"

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Бид хэд хоногийн өмнө Жастин Биберийн "2U" нэртэй шинэ дууны клипэнд Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд тоглох гэж байгаа тухай мэдээллэсэн билээ. Тэгвэл одоо энэхүү шинэ клип цахим ертөнцөд цацагдсан бөгөөд бидний таамаглаж байсанчлан Марта Хант, Эльза Хоск, Стелла Максвелл, Сара Сампайо, Жасмин Тукс, Роми Стрейд нар зураг авалтанд оролцжээ.

Хамгийн сонирхолтой нь "2U" дууны клипэнд Жастин Бибер өөрөө огтхон ч үзэгдсэнгүй. Харин Victoria's Secret-ийн зургаан сахиусан тэнгэр дуулж, бүжиглэн үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ингээд Жастин Бибер, Дэвид Гетта нарын хамтарсан энэхүү шинэ видео клипийг хүлээн авна уу.

цааш үзэх