Хайх

SZA болон Жастин Бибер нар дурлалт хосын дүр бүтээв

SZA болон Жастин Бибер нар дурлалт хосын дүр бүтээв

Text: Buro.Mongolia


Өөрийн бие даасан хоёр дахь “SOS” цомгоороо 2022 оныг доргиогоод амжсан дуучин бол SZA. Цомогт багтсан бүх дуу нь хит болж, тэрээр “Kill Bill” синглээрээ анх удаа Billboard Hot 100-д нэгдүгээр байранд жагссан багагүй амжилтыг гаргасан. Харин түүний цомогт багтсан алдартай дуунуудын нэг болох “Snooze”-ийн албан ёсны видео клип цацагдаж, SZA дахин интернэт орчинд анхаарлын төвд ороод байна.

SZA өөрийнхөө Instagram дээр " “Snooze” дууны маань видео клип цацагдлаа. Хамтран ажилласан бүх хүмүүстээ баярлалаа. Ялангуяа хамтран тоглосон жүжигчид маань гайхалтай байсан шүү” хэмээн бичжээ. Сонирхолтой нь дуучин Жастин Биберээс гадна, жүжигчин Вуди Макклейн болон Netflix платформын “Beef” цувралаараа олонд танигдаад буй жүжигчин Young Mazino нар тус клипэнд тоглосон нь сонсогчдын анхаарлыг ихэд татаж, халуухан ярианы сэдэв болоод байгаа гэнэ.

Мөн Хейли Бибер SZA-гийн шинэ дууны хэсгээс Instagram сторидоо оруулан нөхөр Жастин болон SZA нарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. Хосууд өмнө нь SZA-гийн шүтэн бишрэгч гэдгээ хэлж байсан ба Лос Анжелес хотод болсон “SOS” аялан тоглолтыг нь хамтдаа үзэж байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх