Хайх

Тейлор Свифт хэрхэн Адель ба Мадонна нараас их мөнгө олдог вэ?

Тейлор Свифт хэрхэн Адель ба Мадонна нараас их мөнгө олдог вэ?

Forbes-ын рейтинг

Text: Buro.Mongolia


Америкийн Forbes сэтгүүл 2016 оны хамгийн өндөр ороготой эмэгтэй дуучдын рейтингийг нийтэлсэн байна

Одоо 26 настай дуучин Тейлор Свифт 2016 оны хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлж байна. Тэрээр энэ жил 170 сая доллар олжээ. Түүний араас Адель 80,5 сая доллар, Мадонна 76,5 долларын орлоготойгоор тус, тус жагссан байна. Тейлор энэ их мөнгийг 2015 оны тавдугаар сард эхэлсэн "1989" аялан тоглолт, Keds, Diet Coke, Apple брэндүүдтэй хийсэн сурталчилгааны гэрээнээс олсон юм.

Forbes-ын жагсаалтын дөрөвдүгээр байранд 75 сая долларын орлоготойгоор дуучин Рианна бичигджээ. Түүний орлогыг дэлхийн аялан тоглолт, Dior, Puma, Samsung, Stance брэндүүдтэй хийсэн гэрээ авчирсан юм. Харин тавдугаар байранд дуучин Бейонсе орсон нь их гэнэтийн явдал байлаа. Учир нь дуучин бүсгүйг хүмүүс илүү дээгүүр байранд орно гэсэн хүлээлттэй байсан. Тэрээр энэ жил "Lemonade" цомог ба "Formation" дэлхийн аялан тоглолтынхоо ачаар 54 сая доллар олжээ.

Өнгөрсөн жилийн рейтингийн лидер Кэти Перри энэ удаад 41 сая долларын орлоготойгоор зургаадугаар байр луу ухарчээ. Тэгвэл Леди Гага ба Мэрайя Кэри нар энэ оны жагсаалтанд багтаагүй байна.

цааш үзэх