Хайх

Тейлор Свифт, Зейн Малик нарын "I Don't Wanna Live Forever" дууны шинэ клип гарлаа

"Fifty Shades Darker"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Тейлор Свифт, Зейн Малик нарын дуулсан "Fifty Shades Darker" киноны "I Don't Wanna Live Forever" дууны шинэ клип цацагдлаа. Видео клипний зураг авалтыг Лондон хотын нэгэн зочид буудалд хийжээ. Грант Сингерийн найруулсан энэхүү клипний үйл явдалд Зейн, Тейлор нар зочид буудлын өрөөний эд зүйлсийг эвдэж, оргилуун дарс асгаж, бүтэлгүй хайр дурлалынхаа тухай дуулна.

"Fifty Shades Darker" кинонд Анастейша Стил гэдэг оюутан бүсгүй ба Кристиан Грей гэх бизнесмен залуугийн хайр дурлал, адармаатай харилцааны тухай өгүүлнэ. Э.Л. Жеймсийн ижил нэртэй эротик зохиолоос сэдэвлэсэн уг кино 2017 оны хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийх болно.

цааш үзэх