Хайх

The Cranberries хамтлагийн дуучин таалал төгслөө

46 насандаа

The Cranberries хамтлагийн дуучин таалал төгслөө

Text: Бюро 24/7

Ирландын алдарт The Cranberries хамтлагийн дуучин Долорес О'Риордан 46 насандаа таалал төгсжээ. Энэхүү харамсалтай мэдээг дуучин бүсгүйн хэвлэлийн төлөөлөгч баталсан байна. Долорес О'Риордан шинэ дуу бичүүлэхээр Лондон хотод хүрэлцэн ирсэн байсан бөгөөд түүнийг Park Lane зочид буудалд амьсгал хураасан байдалтай олсон гэдгийг The Guardian мэдэгджээ. Мөн одоогийн байдлаар алдарт дуучин юуны улмаас таалал төгссөн нь тодорхойгүй байгаа юм.

"Түүний гэр бүлийн гишүүд энэхүү харамсалтай мэдээг сонсоод маш их цочирдож, шаналж байгаа. Тиймээс тэд энэхүү хүнд мөчид тэдэнд хувийн орон зай өгөхийг та бүхнээс хүсч байна" гэж Долорес О'Риорданы хэвлэлийн төлөөлөгч албан ёсны мэдэгдэлд бичжээ.

Эргэн сануулахад Ирландын домогт The Cranberries рок хамтлаг нь 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Долорес О'Риордан 1990 онд тус хамтлагт нэгдсэн юм. Хамтлагийн гишүүд 2017 онд Европын орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн байсан ч Долоресын нурууны өвчний улмаас тоглолт цуцлагдаад байжээ. Харин одоо Долорес О'Риорданы дурсгалд зориулж The Cranberries хамтлагийн бүх цаг үеийн шилдэг найман дууг хамтдаа сонсоцгооё.

1. When You're Gone

2. Animal Instinct

3. Dying in the Sun

4. Ridiculous Thoughts

5. Linger

6. Dreams

7. Just My Imagination

8. Zombie

  • Зураг:
Цааш үзэх