Хайх

Жейн Биркин шинэ цомог гаргалаа

Жейн Биркин шинэ цомог гаргалаа

Серж Генсбурын 21 дууны ковер

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин, жүжигчин Жейн Биркин өөрийн нөхөр францын яруу найрагч, хөгжмийн зохиолч Серж Генсбурыг таалал төгссөнөөс 18 жилийн дараа "Birkin/Gainsbourg: Le Symphonique" нэртэй цомог гаргалаа.

Энэхүү цомогт Биркин Генсбурын 21 дууг ковер хийж дуулсан байна. Харин хөгжмийг Монреалийн симфони оркестр хариуцан ажиллажээ. Мөн Серж Генсбуртай хамтран ажилладаг байсан продюсер Филипп Леришом цомгийн ажилд хамтаржээ. Жейн Биркин энэ жил "Birkin/Gainsbourg: Le Symphonique" цомгоороо аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Та түүний шинэ цомгийг iTunes эсвэл Spotify хөгжим түрээсийн үйлчилгээнээс авч сонсох боломжтой.

Дашрамд дурдахад, Жейн Биркин, Серж Генсбур нар анх 1968 онд Пьер Гремблийн "Slogan" киноны зураг авалтын үеэр танилцаж байжээ. Тэдний хувийн ба уран бүтээлийн харилцаа 12 жил үргэлжилсэн юм.

цааш үзэх