Хайх

1920-иод оны дүр төрхтэй Марго Робби Винни-Пухын тухай кинонд

"Goodbye Christopher Robin" киноны трейлер цацагдлаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Винни-Пух хүүхэлдэйн баатрын гарал үүслийн тухай дэлгэрэнгүй өгүүлэх "Goodbye Christopher Robin" киноны трейлер цахим ертөнцөд цацагдлаа. Киноны үйл явдалд Английн зохиолч Алан Милн ба түүний гэр бүлийн тухай гарна. Алан Милн өөрийн хүү Кристофер Робины чихмэл тоглоомуудын ачаар Винни-Пухын тухай номыг зохиодог бөгөөд хожим нь энэхүү зохиол нь дэлхий даяар асар их амжилтанд хүрдэг юм.

"Goodbye Christopher Robin" кинонд зохиолч Алан Милны дүрийг Харри Поттерын тухай кинонуудаараа алдартай Донал Глисон бүтээсэн бол түүний эхнэрийн дүрд жүжигчин Марго Робби тогложээ. Марго Робби энэ кинонд зориулж 1920-иод оны үеийн үс засалт хийлгэж, гялгар даашинз өмсөн, дүр төрхөө эрс өөрчилсөн харагдлаа.

"Goodbye Christopher Robin" кино нь 2017 оны аравдугаар сарын 13-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх